top of page
Artboard 1.png
  • Facebook
  • Instagram

NIGHT SCHOOL MONGOLIA АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

  • Writer: Nomin Bolor
    Nomin Bolor
  • Sep 15
  • 1 min read

Updated: Sep 18

2025 оны 9-р сарын 3-нд бид “Night School Mongolia” хөтөлбөрийн анхны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Танхим дүүрэн маркетингийн мэргэжилтнүүд, оюутнууд, сонирхогчид шинэ санаа, сонирхолтой хэлэлцүүлгээр дүүрэн нэгэн оройг өнгөрөөсөн нь сургалтын нэгэн том эхлэл боллоо.


Night School Mongolia нь дэлхийн шилдэг маркетингийн кейсүүдийг Монголд авчирч, сар бүр хамтдаа судлан, хэлэлцэж,  олон улсын түвшинд сэтгэж хөгжих боломжийг олгох урт хугацааны сургалтын хөтөлбөр юм.


  • Дэлхийн шилдэг маркетингийн кейсүүдийг нэг бүрчлэн задалж, суралцана.

  • Хамгийн гол нь энэ бол зөвхөн сургалт биш — сургалт + харилцаа + урам зориг + шинэ санаа


ree

Эхний сургалтаар бид “Creativity with purpose” сэдвийн хүрээнд 2025 оны дэлхийн шилдэг шагналт кейсүүдийг 4 илтгэгч нар судлан танилцууллаа. Маркетерүүд, туршлагатай мэргэжилтнүүд нэг танхимд цугларч, туршлага, сэтгэлгээний солилцоо хийсэн нь энэ сургалтын үнэ цэнийг бүрэн илтгэв.





Бид сар бүр “1001 кейс”-ээс суралцах аяллыг үргэлжлүүлж, маркетерүүдэд олон улсын шилдэг кейсүүдийн мэдлэг, туршлагыг тогтмол түгээхийг зорьж байна.


ree

Дэлхийн шилдэг бүтээлч кейсүүдээс бусдаас түрүүлж суралц!



Comments


bottom of page